Jump to content

Дост Мухаммед Хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дост Мухаммед Хан

Дост Мухаммед Хан (1793 - 1863 оны 6 сарын 9) нь Афганистаны эмир.

Тэрээр 1835 онд албан ёсоор эмир болсон бөгөөд Англи улс Оросын нөлөөг ихэсгэхгүйн тулд Афганистанд цэрэг байрлуулахыг хүссэн боловч Дост Мухаммед Хан хариуд нь Пешаварыг Афганистанд буцааж өгөхийг шаардсан байна. Афганистаныг хүчирхэгжүүлэхийг хүсээгүй Англичууд хуучин эмир Шужа Шах Дурранитай хамтарч, 1838 онд Афганистанд дайн зарласан юм.

Англичууд 1839 оны 8 сард Кабулыг эзэлж, Шужа Шахыг эмир болгов. Дост Мухаммед Төв Азийн Бухар луу дүрвэж, хэсэг хугацааны дараа буцаж ирэн байлдсан боловч 1840 оны 11 сард бууж өгөн, Английн харьяаны Энэтхэгт хүргэгдсэн байна.

Гэвч Афганистаны нэгдүгээр дайн гэж нэрлэгдэх болсон энэхүү дайнаар улс орны өнцөг булан бүрт эсэргүүцэл үргэлжилсээр байсан тул их хохирол амссан Английн арми дайныг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрэв.

Ийнхүү 1843 онд Англичууд Дост Мухаммедыг чөлөөлж, тэрээр буцаж хаан ширээндээ суусан юм.

Өмнөх
Аюуб Шах
Афганистаны эмир
1818-1839
Дараах
Шужа Шах Дуррани
Өмнөх
Шужа Шах Дуррани
Афганистаны эмир
1843-1863
Дараах
Шер Али Хан