Samba
Samba (Самба) нь SMB сүлжээний протоколыг хэрэгжүүлсэн чөлөөт програм хангамж юм.
Самба нь SMB/CIFS протокол ашиглан файл болон хэвлэх серверийн үйлчилгээ үзүүлдэг. Бусад SMB/CIFS-ийн шийдлүүдээс ялгаатай тал нь Линукс/Юникс сервер болон Виндоуз дээр суурилсан хэрэглэгч хоорондох харилцан ажиллагааг бүрэн хангадагаараа давуу талтай юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамгийн анхны хувилбарыг нь Австралийн Үндэсний Их Сургуулийн оюутан Andrew Tridgell 1991 оны 12 сараас 1992 оны нэгдүгээр сар хүртэл хугацаанд DEC Pathworks серверийн програм хангамжинд ашигладаг сүлжээний хяналт хийх зориулалттай пакет шинжлэгч ашиглан Юникс дээр суурилсан анхны хувилбарыг нь гаргаж байжээ. Энэ үед 0.1,0.5 зэрэг хувилбарууд гарсан. Эдгээр хувилбаруудад тохирох нэрийг нь олоогүй ч Tridgell Dos Pathworks –д зориулсан Юникс файл систем хэмээн нэрлэдэг байв. 1993 онд хувилбар 1.5-г гаргасан. Энэ үед нэрийг нь smbserver болгон өөрчилсөн. Гэсэн хэдий ч тэрээр TotalNet Advanced Server гэж нэрлэсэн бүтээгдхүүнээ зараад SMBserver гэсэн нэршилийг эзэмшин Синтакс компаниас барааны тэмдэглэгээг баталгуужуулж авсан. Энэ мэтчилэн хөгжүүлсээр хувилбар 2.0 нь 1999 онд, хувилбар 2.2.0 нь 2001 оны дөрөвдүгээр сард гарсан. Самба гэх нэрийн утга нь SMB протокол дээр тулгуурладаг тул хэд хэдэн сонголтуудаас Самба гэсэн нэрийг сонгон нэрлэсэн.
2003 оны 9-р сарын 23нд хувилбар 3.0.0 нь томоохон шинэчлэл хийгдэн гарч ирсэн. Самба нь домайн удирдлага биш ч гэсэн Active Directory-т гишүүнээр элсэх боломжтой болсон. Мөн дараагийн хувилбаруудад шинэ боломжийг нээж өгсөн.
Шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Самба нь Юникс үйлдлийн системтэй компьютер болон Microsoft Windows үйлдлийн системтэй компьютерүүдийн хооронд файл болон принт үйлчилгээг үзүүлдэг. Ингэхийн тулд хэд хэдэн протоколуудыг ашигладаг. Үүнд: Netbions, SMB, CIFS, DCE/RPC, WINS, SAM, LSA, NTLM, DFS сервер
SMB
[засварлах | кодоор засварлах]SMB бол файл түгээх, принт үйлчилгээ, сериал портууд, компьютер хоорондын харилцаа холбоогоор дамжигдах мейл зэргийг солилцоход ашигладаг протокол юм. SMB (Server Message Block) –ийг анх 1985 онд IBM-ийн баримт бичигт тэмдгэлсэн бөгөөл маш олон тооны өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн олон жилийн түүхтэй хэдий ч тийм ч хуучны протокол биш. SMB нь клиент серверийн хооронд хүсэлт болон хариуг илгээдэг.
SMB нь нууцлалын 2 түвшинтэй.
- Share level – Хамгаалалт нь сүлжээний энэ түвшинд хийгддэг. Шэйрлэхэд нууц үг шаардлагатай. Хэрэглэгч нь зөвхөн нууц үгээ шэйрлэсэн бүх файлруу хандахад л ашигладаг. Core болон CorePlus протоколуудад ашиглаж болон хамгийн анхны нууцлал хангах загвар байсан.
- User level – Энэ түвшин нь хэрэглэгчийн хандах эрхэд суурилсан бөгөөд шэйрлэсэн файл бүрт хэрэглэдэг. Хэрэглэгч бүрийг серверээс баталгаажуулсны дараа нэвтэрч орно. Нэвтэрч орох үед хэрэглэгчид UID өгөгдсөн байх ба серверлүү хандалтын дарааллыг илгээсэн байх ёстой.
CIFS(Common Internet File System) протоколыг хол зайд байгаа сүлжээний админ Microsoft үйлдлийн систем ашиглан файл болон принт үйлчилгээг шэйрлэхэд ашигладаг. Самба нь дээр дурдсанчлан Юникс болон Виндоуз үйлдлийн системийг холбох боломжийг олгодог. Мөн CIFS дэмжигдсэн сервер болон клинт талын харилцаа холбоог дэмжин ажилладаг.