Jump to content

үгүй

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ьgьi]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠢ


(үгэи) = гүй

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
дай.
  1. Бий гэдгийн эсрэг утгатай үг; байхгүй
  2. Үгтэй хамтран орж, тухайн үгийн үгүйсгэх санааг заана;
  3. Хоосон ядуу, үгээгүү
  4. Эсрэг утгатай хоршоо үгийн сүүлийн үгтэй нийлж, бүх, цөм, бүгд гэсэн утга илэрхийлнэ

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
үгүй байх - эзгүй байх, байхгүй байх
үгүй болгох - а.байхгүй болгох; б.шилж. алах, устгах
үгүй болох - а.байхгүй болох, алга болох; б.шилж. үрэн таран болох; в.цээр. нас барах; үхэх
үгүй хийх - а.алга болгох; байхгүй болгох; б.шилж. үрэн таран хийх; в.цээр. устгах, алах, үхүүлэх
яагаад үгүй гэж - а.яагаад татгалзаж байгаа юм; б.тэгэлгүй яахав
огтхон ч үгүй - бүрмөсөн үгүй гэж татгалзах
өвөл зунгүй - өвөл зун ялгаагүй
өглөө үдэшгүй - өглөө үдэш бүр
сайн муугүй - сайн муу цөм холилдон
хот хөдөөгүй - хот хөдөө хаа сайгүй
хөгшин залуугүй - хөгшин залуу бүгдээрээ
энд тэндгүй - энд тэнд, хаа сайгүй
эр эмгүй - эрэгтэй эмэгтэй цөмөөрөө, бүгдээрээ

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ү|гүй бай.. биш) ~ шүү, б.алах

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Эсрэг үг

[засварлах]
#бий

Этгээд үг

[засварлах]
НӨҮ ШҮҮ ДЭЭ хэл. үгүй шүү дээ!А.no(үгүй)
  • Бид хичээлээсээ хоцрох юм уу, тасална гэж нөү шүү дээ.
  • Би шөлтэй хоол иднэ гэж нөү шүү дээ.

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
аманд ч үгүй, хамарт ч үгүй - хаанаа ч хүрэхгүй
наашаа ч үгүй, цаашаа ч үгүй - гацах, нэг газраа удаан байх
үгүй болгох - (цээр.) алах устгах~Монголын хуучин заншилд лам, эцэг, эхийг гурван ачтан гэж хүндэлдэг билээ. Гурван ачтан нь хүүхдээ үгүй болгох гэдэг ямар хачин хэрэг вэ (Ц.Дамдинсүрэн, Ламын рашаан).
үгүй болох - (бич.) үхэх~Тэгж байтал Добу мэргэн үгүй болов (МНТ). ~...цас зуднаар нүүж чадаагүй айл хунарын хүн хар амиа тээгээд гарч чадсан боловч мал сүрэг нь цасанд дарагдаад үгүй болсон гэдэг (Зян Рун, Чонон сүлд).

Хэвшмэл хэлц

[засварлах]
Байх хүний өгөхийг нь хүлээ
Үгүй хүний олохыг нь хүлээ
Бий юм бэлэн гүйдэл
Үгүй юм үхэр гүйдэл
Үгүй биш байна
Үгээгүй биш баян
Үгүй бэрх
Үхэр хашин
Үгүй гэж үгний мухар
Үхнэ гэж амины мухар
Үгүй гэж уйлдаггүй
Байна гэж баярладаггүй
Үгүй зовлон болох
Үхрээс хашин гэдэг
Үгүй хүн туслаач
Үнэнч хүн хайрлаач
Үгүй хүнд
Үг хол
Үгүй хүний хүүхэд шуугидаг
Баян хүний хурга нь шуугидаг
Үгүй юм үхрээс хашин
Үгүй юм үхрийн үнэтэй
Үгүй хүн үлгэрч
Өнчин хүн дуулаач

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Үгүй гэж уйлдаггүй
Бий гэж бардамнадаггүй

Тайлбар: даруу байх, байгаа байдалдаа зохицох

Үгүй юм үхрээс хашин

Тайлбар: байхгүй юмыг яах ч аргагүй

Үгүй хүн туслаач
Үнэнч хүн хайрлаач

Тайлбар: байхгүй хүн байхгүйн зовлонг мэддэг