хөөс
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [xц:sә]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠬᠥ᠊ᠭᠡᠰᠣ
ᠬᠥ᠊ᠣᠰ
- (хөгэсү) савангийн ~ (хөүс) ~ ~ гэх
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- Шингэн юмны дотоодод хий орж цөврүүтэн хөвсөн юм
- Чанаргүй, хоосон.
- II нэр.
- Жижиг хайрцаг
- III.
- хөөс хөөс аялга. (а.ботгоо голсон ингийг уяруулан дуулж ботгыг нь авахуулах аялга; б.ингийг саахад хэлэх аялга).
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- хөөс замхрах - хөөс сарнин алга болох
- хөөс тогтох - хөөс бий болох
- хөөс сагах - хөөс улмаар дэврэн хөөрөх
- хөөс цахрах - амьтны амнаас хөөс хөврөн гарах
- хөөсөн цавь биезүй. - цавины нугалааны орчин газар
- хөөсөн чулуу - савангийн чулуу
- хөөсөн хаа хатгах - адууны урд хөлд цус бууж доголдог өвчний үед богтосноос дээш, харьтаны их түрүү, далны тогооны доод талын хуруу дарам хонхорхойд үзүүр сөөм хатгадан эмчилдэг ардын мал эмнэлгийн арга
- хөөсөн хуванцар - хийгээр хангаж хатууруулсан хуванцарын нэгэн төрөл
- далайн хөөс - а.далайн усны захаар тогтох хий орж цөврүүтэн хөвсөн юм; б.сувд мэт байдалтай хиймэл зүйл
- савангийн хөөс - саванг шингэлэн гуурсаар үлээхэд цөврүүтэн гарах юм
- сүүний хөөс - сүү дөвийлгөхөд хий орон цөврүүтэх юм
- усны хөөс - усны захаар цөврүүтэн хөвсөн юм
- давхар хөөс - хоол хүнсний давхар сав
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]хөөс нэр. хөөсний, хөөсөнд, хөөснөөс
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]Хэвшмэл хэлц
[засварлах]- Хөөс чинь гэртээ
- Хөө чинь тогоондоо
- Хөөс хүний үгэнд
- Хагас хүн хууртана