сүх
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [sьxĕ]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋
- (сүхэ)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- Юм цохих хагалахад хэрэглэх төмрөөр хийсэн ир, мөртэй зэвсэг
- хуучир. Толгой нь сүхтэй адил, урт иштэй, эртний цэргийн нэгэн зүйл зэвсэг.
- II нэр.хуучир.
- Хэвэнд цутгасан мөнгөн ембүү, нэг мөнгөн сүх тавин лантай тэнцэнэ.
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- алман сүх - хэлтгий саран хэлбэртэй, дугуй иртэй сүх
- балт сүх - тал иртэй саран хэлбэртэй сүх
- жижиг сүх - овор багатай сүх
- тал сүх - нэг талаас нь ирлэсэн сүх
- том сүх - овор ихтэй сүх
- хангинуур сүх - нимгэн хавтгай, хурц иртэй сүх
- түлээний сүх - түлээ хагалахад хэрэглэх ир муутай сүх
- сүхний ааг - сүхний ирний уг
- сүхний бариул - сүхний ишнээс барих хэсэг
- сүхний ир - сүхний юм цавчих хэсэг
- сүхний иш - сүхний бариул
- сүх ирлэх - сүхний цавчих хэсгийг иртэй болгох
- сүхээр цавчих - сүхний иртэй этгээдээр хүчтэй орхиж юмыг хагалах, таслах
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]сүх нэр. сүхний, сүхэнд, сүхнээс, о.тоо сүхнүүд
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠨ ᠊ᠣ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠨ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊ᠷ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊᠊ᠨ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠡ᠋ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊ᠨ
- /~ий /~д /~ийг /ээс /~ээр /~тэй /~ рүү /~ээ /~үүд
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- сүх бялуу - төмөр, мод зэргээр хийсэн цавчих, цохих багаж зэвсэг
- хөрөө сүх - юмыг тайрах болон цавчих хэрэгсэл
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- буруу ишилсэн сүх шиг - зөрүүд, адайр зантай
- сүхэндээ байна уу, ишиндээ байна уу - хэн нь буруутай вэ
Хэвшмэл хэлц
[засварлах]- Зүү хураавал сүх болдог
- Сүх хураавал сүм болдог
- Сүжиг байвал бурхан холгүй
- Сүх байвал түлээ холгүй
- Сүр бадруулж
- Сүх далайх
- Сүр хэсгийг тэнцүүлэн чадагч
- Сүх илдийг ч уяруулж чадна
- Сүрэг байвал хоол холгүй
- Сүх байвал түлээ холгүй
- Сүү хөөрвөл гал дээр
- Сүх сугарвал толгой дээр
- Сүү хөөрүүлбэл галаа тат
- Сүх сугарвал толгойгоо тат
- Сүх авах хүн онгийг нь хардаг
- Хүү авах хүн удмыг нь хардаг
- Сүх далайтал үхэр амарна
- Сүх далайтал хүзүү амарна
- Сүх далайтал
- Үхэр гурав амьсгалдаг
- Сүх ишиндээ баригдах
- Ээж эрдээ баригдах
- Сүх далайтал хожуул амар
- Сүүл шарватал гуя амар
- Сүх хураавал сүм болно
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Сүхээр хад цохивол сөрөөд биед ирдэг
- Үгээр хүн зүхвэл буцаад биед ирнэ
Тайлбар: хүнийг хорлохоор оролддог хүн өөрийн хороо амсдаг
- Сүх далайтал үхэр амар
- Сүүж автал чөмөг амар
Тайлбар: хэрэг явдлыг болох хүртэл тайван амгалан байх
- Үгэнд үхэхээр сүхэнд үх
Тайлбар: үг дааж сур