Jump to content

ин

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍᠊ᠢ᠊ᠡ᠋
ᠶ᠊ᠢ᠊᠊ᠨ


Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Том дугариг хавтгай чулуун тосгуур дээр чулуун булыг өнхрүүлэн эргүүлж амуу тариа цайруулж талхлах багаж; чулуун тээрэм
II амьт.
  1. Өвчин үүсгэгч хорхой
III нэр.
  1. Ямар нэг зүйлийг хийх, үйлдэх дон, дур хорхой
IV нэр.
  1. Дорно дахины хүндийн хэм­жээ, хоёр дан нь нэг ин болно.

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
ингийн аяга - ингийн гол дахь амуу гоожуулахаар хийсэн дугуй буюу дөрвөлжин сав
ингийн арал - ингийн булыг тогтоох болон хөдөлгөхөөр ингийн гадуур бэхэл­сэн модон хүрээ
ингийн бул - ингийн тосгуур дээрх өнхрүүл чулуу
ингийн гол - ингийн хүйсэнд босгон хийсэн ингийн тосгуур бул хоёрыг холбогч мод юмуу, төмөр
ингийн дугариул - ингийн бул
ингийн зүрх - ингийн булын хоёр талын нүхэнд тус бүр тохируулан суулгасан төмөрлөг углуур; эрхий хүйс
ингийн зүтгүүр - ингийн булын тэнхлэгийн үзүүр, булын арлын урт үзүүр; юмыг индэх үед зүтгэх хөдөлгөхөд хэрэглэх дөрвөлжин мод
ингийн тосгуур - ингийн гол бие болох том дүгрэг хавтгай чулуун тавиур
ингийн хүйс - ингийн тосгуурын төв дэх ингийн голыг суулгах нүх
тарианы ин - тариа цайруулах чулуун тээрэм
ин хорхой - халуун оронд амьдардаг, халдварт өвчний нэг зүйл хорхой
ангийн ин - ангийн дур хүсэл, ан агнах хорхой
хулгайн ин - хулгайн дон

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ин нэр. ингийн, инд, ингээр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Орчуулга

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Ингээ буулгаад илжгээ алах

Тайлбар: хэрэглэсэн хойноо сул хаях